
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж нарын өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслүүдийг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингээд УИХ-аар хэлэлцэх зүйтэй гэсэн санал хураалтад нийт 59 гишүүн оролцож 38нь зөвшөөрч 64.4 хувийн саналаар хэлэлцэхээр боллоо. Ингэснээр уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ