
Урьд шөнө болсон тоглолтуудын үр дүнгээр Европийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн хэсгийн шатанд өрсөлдөх 32 багийн нэр бүрэн тодорлоо. Хэсгийн тоглолтын сугалаа нь өнөө шөнө 23:45 цагт (Улаанбаатарын цагаар) Монакод болох гэж байна.
Өмнөх улирлын аварга Лондоны “Челси” болон чансаа өндөртэй бусад долоон баг сугалаанд “ам авч”, хэсэг толгойлох нь. Энэ мэтчилэн онооны дарааллаар сагсанд хуваагдсан боловч нэг улсын клубүүд нэгэн хэсэгт орох ёсгүй ажээ. Өөрөөр хэлбэл ид бяр жагсан байгаа Каталоны “Барселона” өмнөх улиралд өөр өөрийн лигтээ өнгөлсөн Английн “Манчестер Сити”, Италийн “Ювентус”, Германы “Борусси”-тай нэгэн хэсэгт багтах магадлалтай байна.
Эхний сагс:
«Челси» (Англи) – 135,882 оноо
«Барселона» (Испани) – 157,837
«Манчестер Юнайтед» (Англи) – 141,882
«Бавари» (Герман) – 133,037
«Реал» (Испани) – 121,837
«Арсенал» (Англи) – 113,882
«Порту» (Португал) – 98,069
«Милан» (Итали) – 89,996
Хоёрдахь сагс:
«Валенси» (Испани) – 89,837
«Бенфика» (Португал) – 87,069
«Шахтер» (Украин) – 84,026
«Зенит» (ОХУ) – 79,066
«Шальке» (Герман) – 78,037
«Манчестер Сити» (Англи) – 63,882
«Брага» (Португал) – 63,069
«Динамо» (Киев, Украин) – 62,026
Гуравдугаар сагс:
«Олимпиакос» (Грек) – 61,420
«Аякс» (Голланд) – 58,103
«Андерлехт» (Бельги) – 48,480
«Ювентус» (Итали) – 46,996
«Спартак» (Москва, ОХУ) – 46,066
«ПСЖ» (Франц) – 45,835
«Лилль» (Франц) – 38,835
«Галатасарай» (Турк) – 38,310
Дөрөвдэх сагс:
«Селтик» (Шотланд) – 32,728
«Борусси» (Дортмунд, Герман) – 31,037
«БАТЭ» (Беларусь) – 29,641
«Динамо» (Загреб, Хорват) – 24,774
«ЧФР» (Румын) – 18,764
«Малага» (Испани) – 16,837
«Монпелье» (Франц) – 11,835
«Нордшелланд» (Дани) – 8,005
М.Хатанбүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ