
Жүдоч Аажимын Мөнхбат бүх монгол тамирчдаа тэргүүлэн тэмцээнд оролцсон бөгөөд тэрээр 60 кг-ийн жинд дөнгөж сая орон нутгийн 11:30 цагаас (Улаанбаатарын 18:30) ExCel ордны татамид Алжирийн жүдоч Мулуд Нуратай хүч үзлээ. 23 настай Мөнхбат арав гаруй кг жин хассан ч жиндээ орж, амжилттай барилдахаар бэлтгэл сургуулилтаа базаагаад байсан. Харамсалтай нь манай бөх иппон үнэлгээгээр ялагджээ. Түүний жинд 12 жүдоч хүч сорьж байгаа билээ.
Лондон хотоос "Шууд" телевиз, www.shuud.mn-ий тусгай сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ