Ангела Меркель БНХАУ-д айлчилж байна

img

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель өнөөдөр Бээжинд айлчилж, Хятадын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Цзябао түүнийг хүлээн авлаа. Хоёр улс хэд хэдэн бизнесийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Меркелийн Хятадад хийж буй айлчлал энэ жилийн хоёр дахь айлчлал бөгөөд ХБНГУ-ын удирдагч болсноос хойш зургаа дахь удаагийнх болж байна. Тэрээр энэ өдөр БНХАУ-ын дарга Ху Жинтаотай уулзах юм. Мөн дээрхи хоёр удирдагчдын халааг залгамжлах БНХАУ-ын орлогч дарга Ши Жинпин, Төрийн зөвлөлийн дэд дарга Ли Кэцян нартай уулзах төлөвтэй байна. Уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудлууд эдийн засгийнх боловч Сирийн хямралын талаар авч хэлэлцэж магадгүй байна. Хатагтай Меркель гадаад хэрэг, эдийн засаг болон сангийн сайд нар, өөр бусад төлөөлөгч нийлээд 20 орчим хүмүүсийн хамтаар айлчилж байгаа юм. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ