Ардчилсан нам хүүхдийн мөнгө олгоно

img

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Удирдах ажилтны зөвлөгөөнд орон нутаг дахь Ардчилсан намын удирдлагууд, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон Ардчилсан намаас томилогдсон сайд нар оролцсон юм. Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөнд Ардчилсан намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох үеэрээ“ Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол Ардчилсан намын ард түмэндээ дэвшүүлж, танилцуулсан “Монгол хүн” мөрийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт тусгагдсан санаа бүр ард түмнээс төрсөн. Тийм учраас бид ард түмнийхээ амьдралаас урган гарсан хөтөлбөрийг бүх шатанд хэрэгжүүлж Монгол хүн эх нутагтаа сэтгэл тэнүүн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх болно” гэсэн юм. Мөн Ардчилсан намаас томилогдсон сайд нар зөвлөгөөнд оролцогчдод салбар тус бүртээ ойрын үед хийж хэрэгжүүлэх бодлогын шинж чанартай ажлаа танилцуулсан. Энэ үеэр хөдөө орон нутаг дахь Ардчилсан намын удирдлагууд орон нутагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх гарцын талаар санал бодлоо солилцож Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зарим саналаа тусгуулахаар боллоо. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын шинэтгэлийг дэмжихээ илэрхийллсэн юм. Зөвлөгөөнд оролцогчид Ардчилсан намаас анхлан санаачилсан Хүүхдийн мөнгийг энэ оны 10 дугаар сарын 1-нээс хүүхэд бүрт олгуулах саналыг гаргаж Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм. Ямартай ч Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн үр дүнтэй болж хүүхдүүд хүүхдийн мөнгөө 10 дугаар сарын 1-нээс авч эхлэх нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaa:
ene ajliig zub gej demjij bna Bayarlalaa
2012-09-01
Aagii:
Uuniig demjij bna
2012-09-01
oyuna:
hi Huuhdiin mungu olgohig demjij bna. Habtgairsan halamjtai holboj oilgohgui bbal sain ymsan. Eh etsgiin tatbariig mungiig heden sayar ni ynz buriin helbereer urdeed tansagladag ym chini... Ireedui blson huuhduud olgoh ~Zub~ gej demjij bna. Nasan hursen humuust ugnu gej heleegui bna shuu dee!!
2012-09-01
Энэ нь их зөв ажил байсан Үргэлжлүүлэх гэж байгаа нь сайшаалтай. Хүүхэд бүрт хүрдэг учраас айл өрх бүрт эх орны хишиг хүрч байнаа л гэж ойлгох хэрэгтэй юм. Харин энэ их хорсол тээж, юм сараачиж байгаа гарууд бол хүүхэд гаргах чадваргүй, хүүхэдгүй, хүүхдийн талаар ямар ч ойлголтгүй дурак байх нь
2012-08-31
иргэн:
Чи өмдөндөө шээчихсэн байхаа. яасан их хорсож байх юм бэ
2012-08-30
иргэн:
Монголын баялагыг ард түмэнд хувиарлаж олгох нь зөв шүү.
2012-08-30
Odonchimeg:
Hediig ughiin bol, sain l bna
2012-08-30
Энэ нь их зөв ажил байсан Үргэлжлүүлэх гэж байгаа нь сайшаалтай. Хүүхэд бүрт хүрдэг учраас айл өрх бүрт эх орны хишиг хүрч байнаа л гэж ойлгох хэрэгтэй юм. Харин энэ их хорсол тээж, юм сараачиж байгаа гарууд бол хүүхэд гаргах чадваргүй, хүүхэдгүй, хүүхдийн талаар ямар ч ойлголтгүй дурак байх нь
uxjeesen yumnuud xuuchin yum sergeex xuulaxaas uur yum setgej xiij chadaxguim bn l da, 10n myangaa amruugaa chixeed xol ochij xutsaj xotgort ochij gulugluurei
2012-08-30
иргэн:
Чи өмдөндөө шээчихсэн байхаа. яасан их хорсож байх юм бэ
Gonza:
mungu amlahgyi gj tohiroogyi bilyy?
2012-08-30
иргэн:
Монголын баялагыг ард түмэнд хувиарлаж олгох нь зөв шүү.