
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Г.Баярсайханд нударганы амт үзүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэрбээр чуулганы хуралдаан дээр ирж, З.Энхболд даргад хандан зандрангуй өнгө аясаар “Манай намын бүлэг байгуулах асуудлыг шийдэж өгсөнгүй” гэх маягийн юм ярьжээ
. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Эрдэнэ зэрэг гишүүд түүнд хандаж “УИХ-ын даргыг загнадаг чи хэн юм. Ингэж болохгүй” хэмээн хэлсэн нь ийн бяцхан “дайн” дэгдээсэн аж. Тэрбээр энэ асуудлын дараа У.Хүрэлсүх гишүүний эсрэг шүүхэд хандахаа мэдэгджээ. Энэ тухайгаа хэвлэлийнхэнд “У.Хүрэлсүх гишүүн миний бүрэн эрхэнд халдсан болохоор би шүүхэд хандаж, гомдлоо барагдуулна. Энэ бол маш ноцтой хэрэг” хэмээн мэдэгджээ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ