
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёр дөнгөж саяхан Төрийн ордонд чуулганы танхимийн гадаа нударга зөрүүлж дуулиан тариад байгаа. Тэд энэ талаараа дараахь тайлбарыг өглөө.
У.Хүрэлсүх: Г.Баярсайхан буугаа бариад нуувчиндаа үлдэнэ
-Сая яг юу болоод өнгөрөв?
-С.Эрдэнэ гишүүн бид хоёр маргалдсан нь үнэн. Тэд МАН-руу дайрсан, доромжилсон. Өвөг дээдсээс уламжилж ирсэн МАН-ыг шүүмжилж болно. Доромжилж болохгүй. Миний тэвчээр алдагдаж байна. С.Эрдэнэ гишүүнтэй маргалдаж байхад хажуугаас Г.Баярсайхан гишүүн орж ирээд “Чи юу гэж олон юм хуцаад байгаа юм. Чи бол шоронд суух ёстой. Чамайг бол хойно хийнэ ч гэх шиг” юм ярьсан. Үг хэлэхээр шоронгоор далайлгах болжээ. Ерөөсөө л чамайг шоронд хийнэ. Шонд өлгөнө гэдэг. Эр хүн шиг ярья гэсэн чинь өмнөөс салаавч өгч байгаа юм. Гараад эр хүн шиг ярья гэсэн, заамдаж аваад боосон. Тиймээс би биеэ хамгааллаа. Тэр хүүхдэд боолгохгүй шүү дээ. Би хурандаа цолтой эр цэргийн алба хаасан хүн.
-Та уучлалт гуйх уу?
-Би юу гэж уучлалт гуйх юм бэ. Би ямар түүнийг боосон биш. Эх оронд шаардлага гараад буу барихад хүрвэл Г.Баярсайхан гишүүн буугаа бариад нуувчиндаа үлдэнэ. Харин би буугаа бариад босох хүн. Эр хүнийхээ хувьд.
Г.Баярсайхан: Хуулийн байгуулагад хандана.
-У.Хүрэлсүх гишүүнтэй яагаад маргалдах болсон юм бэ?
Би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. У.Хүрэлсүх гишүүн ёс зүйн алдаа гаргалаа. Таван хүнийг хөнөөх, мянга мянган хүнийг шоронд хорих бол юу ч биш юм байна. Монгол Улсын Их хурлын гишүүний эрхэнд халдлаа. Энэ бол байж болохгүй зүйл. У.Хүрэлсүхтэй надад ярих зүйл байхгүй.
-Гомдол гаргах уу?
-Монголын төр хууль цаазтай. Холбогдох хууль хяналтын байгуулагад хандана.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ