Чуулган үргэлжлэн хуралдахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн асуудлын гурав дахьд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл байсан юм. Уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авах хүсэлтээ гаргасан байна.
Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага байгаа тул завсарлага хүсье” гэсэн юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш чуулганы хуралдаан үргэлжлэхгүй болсныг УИХ дарга мэдэгдлээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ