Kомпанийн нууцийг хулгайлсан эмэгтэйг 4 жил хорино

img

Гар утасны үйлдвэрлэгч “Моторола” компанийн ажилчин АНУ-ын Холбооны шүүхээс худалдааны нууц хулгайлан хэдэн сая ам.доллар завшсан хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсож байна. Хятадад төрсөн, Америкт оршин суудаг Ханжуан Жин тус компанид програм хангамжийн инженерээр есөн жилийн турш ажиллажээ. Шүүгчийн тодорхойлсноор сул дуутай, даруухан тэр эмэгтэй шүүгчид хандан болсон хэрэгт маш их харамсаж байна, дахин нэг боломж олгохыг хүсч байгаа тухайгаа хэлжээ. Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар Ханжуан Жин ажлаасаа удаан хөндийрсөн учир мэдээгүй зүйлсээ сэргээх гэж баримтуудыг авсан, хятадын талд тагнуул хийгээгүй гэнэ. Мөн өршөөлийн хүсэлт гаргаж, батлан даалтад байлгахыг хүссэн байна. Ханжуан менингит, сүрье, хавдрын өвчнүүдтэй тэмцэж байгаа хэмээн өмгөөлөгч нь хэлсэн юм. Гэхдээ худалдааны нууц хулгайлсан тохиолдолд ямар шийтгэл хүлээлгэдгийг бусад хүмүүст ойлгуулж хашраах нь чухал хэмээн дүүргийн шүүгч Рубен Кастилло үзсэн байна. Ханжуан 2007 оны хоёрдугаар сарын 28-нд Чикагогийн Олон улсын нисэх буудлаас Хятад руу нисэх нислэгийн шалгалтын үеэр саатуулагдсан юм. Тэрээр 31,000 ам.доллар, Моторалагийн мянга гаруй нууц бичиг баримтыг дөрвөн зөөврийн хард диск, өөр олон флаш картанд авч явж байсан байна. Ханжуан Жин хятадын цэргийн хүчинд туслахаар эдгээр мэдээллийг хулгайлсан байх бололцоотой гэдгийг шүүгч хэлжээ. Лхагва гаригийн ял тулгалтын үеэр Жин нь хятадын цэргийн нууц материалуудыг эзэмшдэг, хятадын цэргийн хүчинд бүтээгдэхүүн нийлүүлдэг “Sun Kaisens” харилцаа холбооны газрын ажилтан гэдгийг АНУ-ын засгийн газар тогтоосон тухай шүүгч танилцуулсан байна. Жин аравдугаар сарын 25-наас ялаа эдэлж, мөн 20,000 ам.долларын торгууль төлөх ёстой юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гарчигаа зөв бичээч ээ, нууц гэдэг чинь эр үг
2012-08-31
zov yalaa edel muu hujaa
2012-08-30