
Монголчуудын дунд сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгааг Монгол Улсын Засгийн газар болон "Глобаль" сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн нэгтгэсэн төслөөс санхүүжүүлж 2012-2015 онд явуулахаар төлөвлөжээ.
Энэхүү судалгааг удирдан зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Тархалтын судалгааны удирдах зөвлөл”-ийг өнгөрсөн онд Эрүүл мэндийн сайдын 71 тоот тушаалаар байгуулсан.
Судалгаанд Монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу Баруун (Баян-Өлгий, Ховд, Завхан), Хангайн (Баянхонгор, Булган, Өвөрхангай), Төв (Дорноговь, Сэлэнгэ, Төв), Зүүн (Дорнод, Сүхбаатар) бүс нутгууд болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад амьдарч байгаа 15 ба түүнээс дээш насны иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ