
Америкийн сансрын НАСА агентлагийн Ангараг гариг руу илгээсэн “Сониуч” хөлгийн ажиллагаа тун амжилттай явагдаж, одоог хүртэл бидэнд сайхан мэдээг илгээсээр байгаа билээ. Тэгвэл сүүлийн сонинг дуулгавал “Black Eyed Peas” хамтлагийн гишүүн реппер, продюсер Will.I.Am шинэ дуугаа сансраас илгээж байгаа юм.
“Reach for the Stars” дуунд зорилгодоо хүрэх талаар гариг эрхэст хүрэхтэй зүйрлэн гардаг юм. Тэрээр энэ дуугаа хоёрдугаар сард бичсэн бөгөөд сансрын агентлагаас дууг нь “Сониуч” хөлгөөр дамжуулан илгээх санал тавьсан байна.
Will.I.Am энэ дуундаа бусад дуунуудынхаа адилаар электроник поп хөгжим биш харин хүүхдийн хоор, найрал хөгжим оруулсан юм.
Тэрээр НАСА-тай хамтран ажиллана гэж төсөөлж байгаагүй, мөрөөдөл биелсэн хэрэг боллоо хэмээн хэлжээ. Энэ дуугаараа ирээдүйн залуу үеэ шинжлэх ухаанд сонирхолтой болгох, урам зориг оруулахыг хичээсэн гэнэ.
http://youtu.be/6WZGxg0oPKc
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ