БНХАУ,ХБНГУ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

img

Дэлхийн эдийн засгийн өсөлт удаан байгаа энэ үед худалдааг нэмэгдүүлэх, Европын засгийн газруудын өрийн асуудлыг бууруулах талаар хэлэлцэхээр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель өнөөдөр Бээжинд айлчлал хийж байгаа билээ. Хятадын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Цзябао Европын өрийн хямрал түгшүүр зарлаж байгаа, Грек, Итали, Испани улсууд төсвөө танах болон өөр олон хувьсал хийх хэрэгтэйг Меркельтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна. Европын удирдагчдийн айлчлалын тогтмол арга хэмжээ ёсоор Вэнь, Меркель нар хэдэн тэрбум ам.долларын бизнесийн гэрээ хийсэн юм. Хятадын төрийн компани 50 Airbus нисэх онгоцыг 3,5 тэрбум ам.доллараар худалдан гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Volkswagen AG” хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж авах болон мэргэжлийн сургалт эхлүүлэхэд 219 сая ам.долларын хөрөнгө оруулалт Тяньжинд хийх гэрээ хийлээ. Хоёр засгийн газрын албаныхан биотехнологи, цахилгаан тээврийн хэрэгсэл, газар тариалан, боловсрол, ажиллах хүч болон байгаль орчны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурцгаалаа.       Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ