
Тайланд, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар гэх будаа үйлдвэрлэгч гол орнууд худалдаа, үйлдвэрлэлийн тогтвортой бүтэц үүсгэх зорилгоор будаа нийлүүлэгчдийн холбоо байгуулахаар болжээ.
Энэ мэдээг мягмар гаригт Камбожийн Худалдааны сайд Чам Прасидх баталсан юм.
Чам Прасидх энэхүү хамтын ажиллагаа нь буурай хөгжилтэй Камбож зэрэг орныг зах зээлийн талаар мэдлэг, туршлагатай болоход туслах бөгөөд эдийн засгийн өсөлт нэмэгдүүлнэ гэж хэллээ.
Хамтын ажиллагааны нэг зорилго нь мөн экспортын будааны үнийг жил бүр арван хувиар нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Тайланд өөрийн хилийн дагуу будааны чөлөөт худалдааны бүс нээж бусад дөрвөн орны будааны экспортонд туслах бөгөөд мөн өөрийн экспортын будааны үнийг өсгөх юм.
Жил бүр 20 сая тн будаа экспортлодог, дэлхийн зах зээлийн гуравны хоёрыг нийлүүлдэг гол таван орон холбоо үүсгэх нь дэлхийн будааны зах зээлийг хянахад хүргэх вий гэсэн түгшүүр үүсгэж байна. Харин ноён Чам тэдний зорилго бол дэлхийн зах зээлийг хяналтандаа авах биш гэдгийг батлан хэлсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ