"Шударга ёс" эвслийнхэн дэд сайдын асуудлаар маргажээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр чуулганаас завсарлага хүсч буйгаа мэдэгдсэн юм. Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага байгаа тул завсарлага хүсье” гэсэн.
Гэвч зарим эх сурвалжийн мэдээллээр “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх хуулийн төслийн талаар бүлгээрээ ярилцах биш яамдуудын дэд сайдын асуудлаас болж АН-ын бүлэгтэй маргаан үүсгэсэн сурагтай.
Саяхан Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталсны дараа яамдуудын төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө тус бүлэг “Шударга ёс” эвсэлтэй зөвшилцөөгүй аж.
Түүнчлэн яамдуудын 14 дэд сайдын суудалд АН өөрийн боловсон хүчнээ тавихаар зүтгэх болсон нь Н.Батцэрэг тэргүүтэй эвслийн гишүүдийг гэдийлгэж, чуулганаас завсарлага авахад хүргэсэн гэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ