
Өнөөдөр Хан-Уул дүүрэг дэх Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Салбар Комиссоос “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Монголын Хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүн, Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Салбар Комиссын дарга нар оролцох бөгөөд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн хэрэгжилтийг бодитой болгох, түүнд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар иргэдийн санал бодлыг сонсох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ