Эрчүүд ялж, бүсгүйчүүд ялагдав

img

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад энэ сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Тус олимпиадын гуравдугаар тойргийн тоглолт өчигдөр явагдлаа. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн манай эрэгтэй шатарчид чансаа ойролцоо Австралитай халз тоглож 2,5:1,5-аар ялжээ. Хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээрээ манайхан тоглоход эхний хоёр ширээнд ялалт байгуулж, их мастер Ц.Батчулуун тэнцэв. ОУM Баярсайханы Гүндаваа 2519 - ИM Дэвид Смердон 2507 1 - 0 ИM Дашзэгвийн Шаравдорж 2446 - ОУM Моултун Лай 2397 1 - 0 ИM Цэгмидийн Батчулуун 2493 - ОУM Штефен Соломон 2378 ½ - ½ ФM Гомбосүрэнгийн Мөнхгал 2394 - ФM Макс Иллингуорт 2360 0 - 1 Дөрөвдүгээр тойрогт Монголын эрчүүд Канадын багтай оноолт таарлаа. Буриад гаралтай их мастер Батор Самбуевээр ахлуулсан Канадын баг одоогоор хоёр хожиж, нэг тэнцсэн амжилттай яваа юм. 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг дэлхийд чансаагаар аман хүзүүнд яваа, өмнөх олимпиадын аварга Оросын хүчирхэг багтай тоглож 0,5:3,5-аар анхны ялагдлаа хүлээв. Тэгэхдээ манай эмэгтэй багийн гишүүдэд том дадлага туршлага болсон билээ. Манай багаас ганцхан Б.Мөнгөнтуул маань хагас оноо салгаж чаджээ. ИM Татьяна Koзинцева 2530 - ОУM Батхуягийн Мөнгөнтуул 2434 ½ - ½ ИM Надежда Koзинцева 2524 - ЭИM Түвшинтөгсийн Батчимэг 2311 1 - 0 ИM Александра Koстенюк 2489 - ЭОУM Дуламсүрэнгийн Янжиндулам 2232 1 - 0 ЭИM Наталья Погонина 2448 - ЭОУM Баянмөнхийн Анхчимэг 2167 1 - 0 Дөрөвүгээр тойрогт манай бүсгүйчүүд 46 дахь чансаатай Шведийн багтай тоглох юм. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ