Чингис хааны 850 жилийн ойг хэрхэн тэмдэглэх вэ

img

Энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиож байна. Монголчуудын хувьд ёслон тэмдэглэх том түүхэн үйл явдлын нэг мөн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 04 тоот  зарлигтаа билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай гэсэн юм. Америкийн “Вашингтон Пост” сонин 1995 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дугаартаа өнгөрсөн Мянганы хүнээр Чингис хааныг тодруулж “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө. Тэр болон түүний залгамжлагчид Ази, Европ тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, Дорно, Өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно. Тэд Интернэт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн” хэмээн үнэлэн дүгнэсэн байдаг. Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup-ын судалгаагаар 282 том хэмжээний корпорацийн 782 топ менежерээс авсан “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд юу вэ?” гэсэн судалгааны дүнгээр хамгийн чухал гурван шинжид голч шударга чанар, ажилсаг шургуу чанар, хүмүүстэй нийцтэй чанар орсон байдаг. Тэгвэл Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байх үед ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавьяа байгуулсан нөхдөө хийсэн гавьяаг нь марталгүй, ард язгууртан гэж ялгалгүй (жишээ дурдахад Зэлмэ бол Тэмүжиний зарц байсан) мянгат, түмтийн ноёдоор томилж, зарим хүмүүст дархан цол олгож, янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ. Эрдэмтэн Б.Балжинням “Хаан харц хоёр нэгэн адил үүрэг, эрхтэй болсон” гэж бичсэн байдаг нь Чингис хааны энэ шинж чанар судлаачдын анхаарлыг аргагүй татдаг болохыг харуулж байна. Захирагдагсад удирдагч хүнээс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл бол шударга шагнал, шударга шийтгэл байдаг. Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй хүн байжээ. Энэ талаар эрдэмтэн Б.Балжинням “...үндэс угсааг үл ялгаварлан гадуурхах үзлээс монголчууд ангид байсны баталгаа нь харийн олон алдарт хүмүүсийг өөрийн төрдөө татан ажиллуулж байсан явдал юм. Энэ бүхэн өнөөдөр ч нэн хэрэгтэй байна” хэмээн харамсангуй өгүүлсэн нь угтаа харийн хүмүүстэй ч нийцтэй байж, тэдний мэдлэг чадварыг ашиглаж чаддаг байсан Чингисийн арга барилыг хэлж байгаа хэрэг билээ. Орчин үед дэлхий ертөнц даяарчлагдаж, үндэстэн дамнасан корпорациуд хил хязгааргүй үйл ажиллагаа явуулж буй үед Чингис хаан маягийн удирдагчид хэрэгтэй болж байна. Чингис хаан хар багаас өнчирч, айлын том хүүгийн хувьд гэр бүлээ тэжээх, овог аймгаа нэгтгэн удирдах том үүрэг хариуцлагыг хүлээсэн нь түүнийг багаас нь ажилч шургуу болгож сургасан байна. 1189 онд буюу 27 насандаа өрсөлдөгч дайснуудтай шургуу тэмцэн Монголын ихэнх овог аймгийг нэгтгэж, Чингис хаан цол өргөмжлөгдөж байв. Мөн 1206 онд буюу 44 насандаа Нэгдсэн Монгол Улсыг байгуулж, овог аймгийн хуучин тогтолцоог устган зуут мянгатын системээр эдийн засаг, цэргийн нэгдмэл цоо шинэ засаг захиргааны бүтэц зохион байгуулалт хийв. Улс орноо гадаадын дайснаас найдвартай хамгаалахын тулд батлан хамгаалах хүчийг шинэчлэн зохион байгуулж, чадварлаг тактик стратегитай дэлхийд хамгийн шилдэг армийг байгуулав. Эрдэмтэн Х.Шагдарын судалгаанаас үзвэл Монголын цэрэг нь хүнд, хөнгөн морин цэрэг, явган цэрэг, зэвсэг урлах урчуудын цэргээс гадна зам гүүр барих, хэрэм цайз нураах төхөөрөмжүүд, дэлбэлэх шатаах хэрэгслүүд хийдэг инженерийн цэрэгтэй, их бууны анги, ар талын ангитай орчин үеийн армиас дутахааргүй зохион байгуулалттай байсан төдийгүй цэргийн тактик стратегийн хичээл судалдаг цэргийн академи (хишигтэн цэрэг)-тай байжээ. Чингис хааны удирдагчийн дээрх гурван шинж чанар дээр нэмж зайлшгүй хөндөх нэг асуудал хүнд ховорхон тохиолддог харизматик шинж чанарын тухай юм. Харизма гэдэг грек үг нь дээрээс заяатай гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд ийм хүн төрх байдал, нүүр царай, харилцаагаараа хүмүүсийг өөртөө өөрийн эрхгүй татаж чаддаг ба бусад хүмүүс түүний үгийг хүндэтгэн биширч дагадаг учир бурханаас заяагдсан хувь хүн гэж үздэг байна. Энэ нэр томьёог анх Германы социологич Max Weber (1864-1920) гаргасан ба одоо үед дэлхийн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн олсон амжилтыг түүний харизматик шинж чанараар тайлбарладаг болсон байна. “Нууц товчоо”-ны 62 дугаар зүйлд Есүхэй баатар хүү Тэмүжиндээ бэр гуйхаар явах зуур Хонгирадын Дэй сэцэн таарч Тэмүжинг үзмэгц “Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна. Есүхэй худ манай гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз” гэж хэлсэн байдаг. Энэ бол есөн настай байхдаа ердийн хүүхдүүдээс илүү том хүмүүсийн анхаарлыг хүртэл татаж чаддаг байсан болохыг нотолж байна. Нөгөө талаас монголчууд нүдэндээ галтай нүүрэндээ цогтой гэж хэр баргийн хүнийг хэлдэггүй. Дэй сэцэнд Тэмүжиний нүүр царай, гадаад төрх, биеэ авч явах байдал нь маш их таалагдсан байх ба өөрийн хүргэн болгох шийдвэрийг шууд л гаргасан байдаг. Чингис хааны энэ харизматик шинж чанар нь дайн байлдаангүйгээр, гарз хохирол багатайгаар олон овог аймаг, улс, тэдгээрийн удирдагчдыг өөртөө татан нэгтгэж Европ, Азийг дамнасан гүрэн улс байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж “Чингис хаан” дээд сургуулийн дэд профессор Ё.Батсуурь “Чингис хааны удирдагчийн зарим шинж чанарын тухай” илтгэлдээ өгүүлжээ. Даяарчлалын эринд үгүйлэгдсэн их удирдагчийн эрхэм чанарууд тэртээ XIII зуунд Чингис хаанд бүрэн байжээ. Харин бид энэ өвлийн өвлийн эхэн сард тохиох их хааныхаа 850 жилийн ойг хэрхэн ёслон тэмдэглэх гэж байна вэ. Х.Ариунбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ikh ezen Bogd Chingis khaaniihaa mendelsnii 850 jiliin oin udur Mongol hun bur undesniihee huvtssiig umsuj Mongol esolgoogoo hiij TENGERMONGOLGAZAR duudlagaa duudaj bie biendee hundetgeltei handatsgaay.
2012-09-06
хт:
10 монгол нийлж дундаа нэг хужаа, солонгос иргэнийг алж баяраа тэмдэглэе. Энэ өдөр цагдаа нар нь юу ч хараагүй мэт байна.
2012-09-04
Mongol:
Huue mongoloo aldsan erguu lalruudaa ta nariin amidarch bga ene eh oroniig chin uusgen baiguulsan huniig yu gd bga hujaa lalruud ve? Odoo baitlaa ezen chingis khaanaa martahnu? Korea yum uzseer bgad tarhinii turaald ortson sdakuud bnshd ed nar chin harin zail lalriin gomo sdakuud min
2012-09-03
zochin:
Barilgachin Khujaa, Sex Solongosiig tumentee demjij bainaa
2012-09-03
гангаа:
2012.с 1162.г хасаад үз дээ түүхээ мэддэггүй норовын намтарууд аа
2012-09-02
shaal demii haa bsan 800 jiliin omno bolson jumyg odoo sohoz bhym daa onoodor margaashaar amidarmaar tuuhes surdag jum
2012-09-01
mongonii garz sh dee
2012-09-01
БАРИЛГАЧИН ХУЖАА СЕКС СОЛОНГОС:
НЭГ ИХ ЗАРДАЛ ГАРГАЛГҮЙ НЭГ ХЭСЭГ ХЯТАД ЦАГААЧИДЫГ СЕКС ТУР СОЛОНГОСУУДЫГ ГАНДИ МӨРӨН 2-ТОЙ НЬ ХӨӨГӨӨД ГАРГАЧИХ ТЭГВЭЛ ЭЦЭГ ДЭЭДЭС МИНЬ ТЭНГЭРЭЭС ХАРЖ БАЯРЛАНА
2012-08-31
mmm:
Ih haanii tursun on mun shuudee 850 jil. ih mongol ulsiih bsiin ter 800 chine huuhduud mine
2012-08-31
mongonii garz sh dee
yun 850 bee 2006 ond 800 jil bsan odoo 805 bailgui haachih vee teneg setguulch bna daa
2012-08-31
bayar naadam odoo bolnoo . amidralaa bodyo
2012-08-31
Чингисийн удам:
Их хааныг эхээсээ хэзээ, хаана, яаж төрснийг Элбэгдорж харж байсан юм шиг. Хахахахахахаха
2012-08-31
sain bichjee gehdee 805 blgui de
2012-08-31
123:
ХУЖАА НАР ИЛҮҮ ТЭМДЭГЛЭХ ГЭНЭ ДЭЭ. УГААСАА ТИЙМ Л БАЙДАГ ЛАЛАР___ ДЭЛХИЙН ҮНДЭСНИЙ ЮМ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХЭДЭН АРХИЧИДАА...
2012-08-31
Хэрэгтэй хэрэггүй Ой тэмдэглэж байхаар тэр их дэмий үрэн таран хийдэг мөнгөөрөө нэг ч гэсэн сайхан үйлдвэр байгуулж ажилгүй арл түмнээ ажилтай болговол нэгэн насны баяр болох юмсан.
2012-08-31