Дэлхийн банк: Хүнсний үнэ 10 хувиар өсчээ

img

Дэлхийн банкны мэдээлснээр энэ жилийн долдугаар сард дэлхийн хүнсний үнэ 10 хувиар өссөн нь ядуу орнуудад хүндээр тусах түгшүүр төрүүлж байна гэлээ. 6-7-р сард улаан буудай, овъёосны үнэ аль аль нь 25 хувиар, буурцгийн шош 17 хувиар өссөн байна. Зөвхөн будааны үнэ 4 хувиар буурчээ. Үнийн өсөлтөд АНУ-ын дулаарал, зүүн европын зарим хэсгүүдэд болсон ган гачиг зарим талаараа буруутай хэмээн Дэлхийн банк үзжээ. Сүүлийн хагас зуун жилд болж байгаагүй хүнд, тархсан ган болсон нь АНУ-ын овъёос, буурцгийн шошны ургацыг сүйдэлсэн бол Орос, Украйн, Казахстаны улаан буудайн ургац маш муу байсан юм. Дэлхийн банкнаас гаргадаг хүнсний үнийн индексээс харахад өнгөрсөн жилийн долдугаар сарын үзүүлэлтээс зургаан хувиар өссөн, харин 2011 оны хоёрдугаар сард хүрч байсан дээд үзүүлэлтээс нэг хувиар өссөн байна. Тиймээс засгийн газруудыг эмзэг бүлгийнхэндээ үнийн өсөлт хүндээр тусахааргүй байх бодлого боловсруулахыг Дэлхийн банк санууллаа. Африкийн хойд болон сахарын орнууд, Дундад азийн орнууд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэх аюултай байгаа юм. Учир нь тус улсууд хүнсний хангамжийн дийлэнх хэсгийг гаднаас оруулдаг, мөн дундаж айлын зарлагын ихээхэн  хэсгийг хүнсэнд зардаг. Хэдий энэ үнийн өсөлт 2008 оны хямрал шиг үймээн самуун үүсгэхгүй гэж банк үзэж байгаа ч үр тарианы үнийг цааш өсгөх өөр болзошгүй эрсдэл байгаа гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ