Пентагон номын зохиогчийг шүүхэд өгч магадгүй

img

АНУ-ын тусгай хүчний ажилтан байсан Марк Оуэн гэх нууц нэрийн дор 2011 оны тавдугаар сард Осама Бин Ладеныг хэрхэн хөнөөсөн тухай өөрийн дурдатгалаа “No Easy Day” нэртэй ном болгон бичжээ. Ном ирэх долоо хоногт худалдаалагдаж эхлэх юм. Тэгвэл түүнийг шүүхэд өгч магадгүй тухайгаа Пентагон мэдэгдсэн байна. Зохиогч эр 2007 онд нууцыг үл задлах тухай хоёр гэрээнд гарын үсэг зурсан юм. Номоо Пентагон,  Тагнуулын төв газар, Цагаан ордоны алинд нь ч хянуулаагүй бөгөөд цэргийн нууц задалсан байвал түүнийг шүүхэд өгөх юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ