
Автозамын түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн засаг даргын захирамж гарч тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн цифрээс хамааруулан замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулж байгаа. Хоёр сарын хугацаанд ажлын таван өдар 07-22 цагийн хооронд энэхүү журам үйлчлэх юм. Харин энэ хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.
Дахин сануулахад хязгаарлалтын бүсэд Их тойруу болон түүний доторх замуудад, Энхтайваны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторын уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэг, Чингисийн өргөн чөлөөнд Нисэхийн цагаан хаалганы зүүн уулзвараас Энхтайваны гүүр хүртлэх хэсэг, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7-н буудлын уулзвар хүртлэх хэсэг, Доржийн гудамж Энэбишийн өргөн чөлөө, 120 мянгатын тойргоос ХААИС-ийн уулзвар, Дарь-Эхийн салдаг уулзвараас Дамбадаржаагийн эцсийн буудал, Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлаад байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ