Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд мөнгөн дэмжлэг үзүүлнэ

img

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нийслэлийн салбар зөвлөл хуралджээ. Энэ хуралдаанаар ирэх сарын 10-нд болох Улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийн ажлын төлөвлөгөөг баталсан байна. Мөн төв комиссоос шийдвэр гаргуулахаар салбар  зөвлөлд  ирүүлсэн хэлмэгдэгсдийн ар гэр болох С.Жаргалсайхан, н.Доржсүрэн, Н.Цэвэлмаа нарын өргөдлийг хэлэлцээд тэдэнд төрөөс хуулийн дагуу үзүүлэх тусламжийг олгох тухай тогтоолыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст явуулахаар болжээ.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд орон сууцны дэмжлэг үзүүлэх буюу мөнгөн тусламж үзүүлдэг хууль байдаг. Өргөдөл гаргасан хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн ихэвчлэн өндөр настай хүмүүс байдаг. Орон сууцны дараалалд орвол хүлээж чадахгүй байдалд хүрдэг тул мөнгөн тусламж авах хүсэлт давхар гаргадаг байна. Хэлмэгдэгсдийн эхнэр /нөхөр/-т үр хүүхдэд  орон сууц олгоогүй тохиолдолд нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн туслаж үзүүлэх хуультай. Салбар зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэн төв комисс улсын төсвөөс олгодог. Салбар зөвлөлийн хуралд гишүүн Ш.Төмөрбаатар /нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга/ "Наймдугаар сарын 30-ыг хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдөр болгоё. 2008 оны 7-р сарын 1-нд буудуулж амь алдсан таван залуугийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө босгох газрын зөвшөөрлийг хүссэн. Түүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн санал гаргажээ. Саналыг жичид нь авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй гэж хуралд оролцсон салбар зөвлөлийн гишүүд үзсэн.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ