У.Хүрэлсүхэд хэрэг үүсгэжээ
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар хоорондоо зодолдсон хэрэг өчигдөр гарсан юм. Тэгвэл эрхэм гишүүн Г.Баярсайхан гишүүний бүрэн эрхэнд халдаж танхайрсан гэсэн үндэслэлээр ангийн нөхөр У.Хүрэлсүхийгээ Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Эл гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 181.1 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ