“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлагаа үргэлжлүүлнэ

img

“Шударга ёс” эвслийн бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нухацтай хандах үүднээс завсарлага  аваад байсан билээ.  Тэгвэл  энэ талаар болон  2012 оны төсвийн  тодотголын  асуудлаар дөнгөж сая  бүлгийн хуралдаанаар ярилцсан байна. Эхний асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг “Өнөөдрийн  хэтэрхий улстөржсөн  энэ үед  орон нутагт  улс төрийн намын ач холбогдлыг  хөдөө өндөрт өргөх гээд байгаа нь алдаатай.  Мал аж ахуй давамгайлсан газарт улс төрийн нам, тэр тусмаа жагсаалтаар нэр дэвшүүлдэг нь алдаатай. Аймаг, сум,  дүүргийн ИТХ-ыг УИХ-тай  адилтгах нь алдаатай.  Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагыг  сонгохдоо  улс төр, намаас ангид зохион байгуулъя” гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Харин  хоёр дахь асуудал болох  2012 оны төсвийн тодотголын талаар “Эвслээс Сангийн сайд ажиллаж байгаа энэ үед Монгол Улсын санхүүгийн байдал ямар байгааг бүлгийн гишүүд дууллаа.  Улсын төсвийн алдагдал таван хувь хүрч байгаа нь санаа ихээхэн зовоож байна. Тиймээс ямар нэгэн эх үүсвэргүйгээр нэмэлт зардал гаргахгүй байх, зарим асуудлыг хугацаанд нь төсвийн тодотголоор  хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар  намрын чуулганаар  2013 оны төсвийг эрүүлжүүлэхэд анхаарна гэдгийг  бүлгийн дарга онцолсон юм. “Өнөөдөр 15 цагт  УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах төлөвтэй байгаа. Бид Орон нутгийн сонгуулийн хуулийн  нэмэлт өөрчлөлтийг  байнгын хороо,  чуулганаар  ярилцаж, санал хурааж  асуудлаа шийдвэрлүүлнэ. Тэгэхээр өнөөдөр үдээс хойш чуулган хуралдсан тохиолдолд  суухгүй” гэдгийг  бүлгийн дарга мөн онцоллоо. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shudarga es:
Shudarga es evsel hugatsaagui zavsarlagiig boliulah gesen AHiin sanaachlagiig herhevch zuvshuurch bolohgui shuu!!! AH zangaa hezee ch huvurgaj bolno. Hugatsaagui zavsarlaga etsiin dund Shudarga es evseld l amind orno shuu!!! AHtai hamt baihad ch ooriin ulsturuu hiih bolomjiig olgono!
2012-08-31
Zuv. Namiin jagsaaltiig boliulahgui bol zavsarlagaa urgeljluul!!!
2012-08-31