Н.Удвал хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд оролцов

img

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр аймаг, нийслэлийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд оролцож эх, хүүхдэд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа тусламж үйлчилгээ, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн талаар аймаг, нийслэлийн хүүхдийн эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцжээ. Одоогийн байдлаар хүүхдийн тусламж үйлчилгээнд ачаалал хэт их, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь хүүхэд, тэдэнд эцэг эхийн анхаарал, хараа хяналт муу, ахуйн ослоор бага насны хүүхдүүд эндэх явдал гарч байгааг мэргэжилтнүүд уламжилсан байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын тусламж үйлчилгээний аюулгүй байдалд шинэчлэл хийх, эрүүл мэндийн салбарт нүүрлээд буй иргэдийг чирэгдүүлэх, эмнэлгийн байгууллагуудын хүнд суртлыг арилгахад шинэчлэл хийх, тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зайлшгүй шаардлагатайг онцложээ. Энэхүү зөвлөгөөнд хүүхдийн мэргэжилтнүүдээс гадна ЭХЭМҮТ-ийн эмч нар, ЭМШУИС-ын хүүхдийн анагаахын тэнхимийн багш нийт 45 хүн оролцож байна. Зөвлөгөөн дөрвөн өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амжилт хүсье. Ухаантай чадвартай шударга эмэгтэй шүү.
2012-09-13
ipged:
za ydbal mini chi emch xvn emnelgiig xamgiin ix medene lambaa metiin mepgejelgvi xvn tolgooloid xogond xaygdcan emnelgiin cectemd mash ix oopchilt xiij cain minjmeent xiigeepe ded caidaapaa batcepeedeneg abbal ix yam xiix xvn bgaa yamdaa mongoliin emneleg neg eocondoo ylc topchidiin togloom bolood bga chvv temsteepei dop bven ni xapiystalgatai bolgoopoi amjilt xvcii
2012-08-31