Перучууд Гэгээн Розагийн ойг тэмдэглэлээ

img

Жил бүрийн наймдугаар сарын 30-ныг Перуд Лима хотын Гэгээн Розаг алдаршуулан, бүх нийтээрээ тэмдэглэдэг. Мянга мянган перучууд пүрэв гаригт энэ өдрийг тэмдэглэхээр сүмд цугласан байна. Гэгээн Роза буюу Изабел Флорес нь Лимад төрсөн, 1568-1617 оны хооронд амьдарч байсан эмэгтэй бөгөөд 1671 онд Ромын Католик сүмээс түүнийг гэгээн болгосон юм. Хүмүүс түүнд хандан бичсэн захиагаа хүслийн худаг руу хийдэг бөгөөд 2010 оноос хойш Перугийн Католик сүм Гэгээн Розагийн фейсбүүк хуудсыг ажиллуулж, түүнээс гуйн бичсэн хүслүүдийг хэвлэн гаргаж худаг руу хийдэг болжээ. Мөн сүсэгтнүүд худгийн хажууд байрлах Лима хотын Гэгээн Розагийн хөшөөнд залбирдаг. Олон мянган хүмүүсийг ирэхэд амар байх үүднээс Гэгээн Розагийн сүмийн орчмын замын хөдөлгөөнийг зогсоосон байна.    

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ