Хээрийн түймэр олон мянган хүнийг нүүлгэхэд хүрчээ

img

Пүрэв гаригийн өдөр Испанийн өмнөд зүгийн Малага хотын орчим эхэлсэн түймэр өнөөдөр Марбеллад хүрсэн байна. Түймэр эрчимтэй тархаж шөнөдөө 12 км газар нутгийг хамран, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хоёр хүнд түлэгдэж, хүнд байдалтай байна. Салхины чиг өөрчлөгдсөн нь түймрийг удахгүй унтраах найдвар төрүүлж байна. Хоёр зуун тавь гаруй гал сөнөөгчид болон 17 нисдэг тэрэг галыг унтраахаар ажиллаж байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ