М.Сономпил “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа

img

Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр “Дулааны Цахилгаан Станц-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Тус станц улсын эрчим хүчний 75, дулааны эрчим хүчний 65 хувийг ханган ажиллаж юм. Өнөөдрийн байдлааар өвлийн бэлтгэл ажлын биелэлт 82 хувьтай байгааг гүйцэтгэх захирал Б.Цэвээн танилцуулсан. Мөн Улаанбаатар хотын дулааны сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн эхний шатны ажлыг хэрэгжүүлж өвлийн ачаалалд бэлэн болоод байгааг газар дээр нь үзлээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хэрэглэгчид эрчим хүчний дулааныг алдагдалгүйгээр түгээх боломж бүрдэж байгаа юм. Дулааны цахилгаан станц-4” Сайд М.Сономпил үйл ажиллагаатай нь танилцаад, өөрсдийн болон гадаадын хөрөнгөөр олон төрлийн ажил гүйцэтгэж байгаад олзуурхаад нэн шаардлагатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын хүүтэй зээл авахгүйгээр Эрчим хүчний сайдын зөвлөлд танилцуулан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх санал оруулахыг чиглэл болголоо. Мөн хэрэглэж байгаа нүүрсний стандартын талаар цаашид анхаарахаас гадна өвлийн ачааллын горим болох 20 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muruutei toglogch:
harin tiim neeree sanaj bna arhu uugaad ugluu ajildaa irdeggui hulduu gar bsan shuu
2012-09-04
helmegdegch:
batlan hamgaalahiin said bolonguutaa har baasan garigaar 5 hunii ajliig shuud avch bsan luivarchin daa
2012-09-04
zochin:
sonompil udahgui tanai dargaar uuriin baz hurgen erdeneochiriig tavina daa ter taldaa gaihamshigtai hun dee
2012-09-04
мөрийтэй тоглоомчин гар даа энэ сономоо
2012-09-01