Ассанж дээд тал нь 1 жил хоргодоно

img

WikiLeaks сайтын үндэслэгч Жулиан Ассанж зургадугаар сарын 19-нөөс хойш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байгаа ба Их Британи түүнийг Шведэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн байцаалтад шилжүүлэхээр оролдож байгаа юм. Эквадор улс түүнд улс төрийн орогнол санал болгосон боловч хэрэв байрнаас гарвал баривчлахыг Их Британи мэдэгдсэн билээ. Ассанжтай Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнаас хийсэн ярилцлага өчигдөр Эквадорийн телевизээр шууд цацагджээ. Ярилцлагын үеэр Ассанж хувийн шалтгаанаар Эквадорыг ашиглаж байгаа, эсвэл Эквадорын Засгийн газар түүнийг улс төрийн зорилгоор ашиглаж байгаа гэдгийг няцаасан юм. Тэрээр өөрийгөө АНУ болон түүний холбоотнуудын улс төрийн золиос болж байгаа, Засгийн газруудын нууц мэдээллийг олонд дэлгэсний дараа хоёр эмэгтэй түүнийг хүчирхийллийн хэргээр буруутгасан гэдгийг хэлсэн байна. Мөн Ассанж элчин сайдын байранд ойролцоогоор 6-12 сар байрлах байх хэмээн багцаалж байгаа гэнэ. Тэр хүртэл Шведийн Засгийн газар хэрэг явдлыг сайтар шалгаад, хэргийг хаах байх гэлээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг одоохондоо хэргийг шийдэх ямар нэг гарц алга гэжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ