Л.Болд Тегеранд хоёр талын уулзалт хийв

img

Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Тегеран хотноо болж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Л.Болд дагалдан яваа билээ. Тэрээр өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Х.Казыханов, Бүгд Найрамдах Индонези Улсын Гадаад хэргийн сайд М.Наталегава, Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд У Вунна Мау Лвин, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн сайд Фам Бин Мин, Австрали Улсын Ерөнхий сайдын тусгай элч Ж.Хьювитт нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутгийн харилцсан сонирхсон асуудлаар санал солилцсон байна. Казахстаны Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Азид хамтран ажиллах яриа хэлэлцээний итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөний ээлжит хуралдаанд сайд Л.Болдыг оролцохыг урьсан бол Индонези Улсын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын зарим асуудлын талаар тохиролцжээ. Гадаад харилцааны сайд Л.Болд Мьянмарын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа “Монгол Улс Мьянмар Улсын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, ардчиллын талаар өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн” байгаагаа мэдэгдсэн байна. Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бин Мин хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Вьетнам Улсад айлчлахыг урьсан бол Австралийн Ерөнхий сайдын тусгай элч Ж.Хьювитт Австрали Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ