Эмэгтэй шатарчдын төгс ялалт

img

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад энэ сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Тус олимпиадын дөрөвдүгээр тойргийн тоглолт өчигдөр явагдлаа. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн манай эрэгтэй шатарчид энэ удаа чансаа ойролцоо Канадын багтай халз тоглож 1,5:2,5-аар анх удаа ялагдлын гашууныг мэдэрчээ. Хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээрээ манайхан тоглоход олон улсын мастер Б.Гүндаваа буриад гаралтай их мастер Батор Самбуевийг хожиж, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр эвийн гэрээ байгуулсан юм. Канад – Монгол 2,5:1,5 ИM Батор Самбуев 2507 - ОУM Баярсайханы Гүндаваа 2519 0 – 1 ОУM Николай Норицын 2472 - ИM Дашзэгвийн Шаравдорж 2446 1 – 0 ОУM Эрик Хансен 2472 - ИM Цэгмидийн Батчулуун 2493 1 – 0 ОУM Эдвард Поппер 2418 - ФM Мягмарсүрэнгийн Гүнбаяр 2358 0,5 – 0,5 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг 46 дахь эрэмбэтэй Шведийн багийг юм болгосонгүй, 3,5:0,5-аар буулгажээ . Энэ даваанд зөвхөн их мастер Т.Батчимэг өрсөлдөгчтэйгээ тэнцсэн бол нөгөө гурав маань ялалт байгуулсан. Moнгол - Швед 3,5:0,5 ОУM Батхуягийн Мөнгөнтуул 2434 - ОУЭМ Инна Агрест 2214 1 - 0 ЭИМ Түвшинтөгсийн Батчимэг 2311 - ОУЭМ Виктория Йоханссон 2179 0,5 - 0,5 ЭОУМ Дуламсүрэнгийн Янжиндулам 2232 - ОУЭM Кристин Андерссон 2074 1 - 0 ЭОУМ Сэнгэравдангийн Отгонжаргал 2146 – Анжелина Франссон 1968 1 - 0 Нэмэлт: Дөрвөн тойргоос гуравт нь ялсан манай бүсгүйчүүд тавдугаар тавилд 27 дахь чансаат Азербайжаны багтай тоглоно. Дөрвөн өргийн дараах байдлаар хоёр ялалт, нэг тэнцээ, нэг ялагдалтай, 41 дүгээр байрт яваа эрэгтэй баг маань тавдугаарт тойрогт Молдавын багтай учраа таарлаа. Молдавын баг 23 дээр эрэмбэлэгдсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд гурван их мастер, хоёр олон улсын мастер багтжээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ