Улаанбаатарт бороо орно

img

Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Баруун хагаст багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ