Гадаадын зарим консулуудыг шагнав

img

 БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул ноён О Жухо, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул ноён Филип С.Каргаэл нар нутаг буцаах болсон. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болдын тушаалаар Монгол-Өмнөд Солонгос болон Монгол-Америкийн консулын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлж дээрх хүмүүсийг  “Дипломат алба-100 жил” медалиар шагнажээ. Шагналыг наймдугаар сарын 29-нд ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг гардуулан өгсөн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ