Гуравдугаар ээлжинд 4454 сурагч хичээллэнэ

img

 Энэ хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 131 бүлгийн 4454 сурагч  гуравдугаар ээлжинд хичээллэнэ. Үүний шалтгаан нь нийслэлд 23 сургууль, орон нутагт хоёр сургууль нэмэлт өргөтгөл барих газаргүйгээс сурагчдын ачаалал ийн нэмэгджээ. Орон нутагт Дорноговь аймгийн Замын-Үүдийн сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль гурван ээлжээр хичээллэнэ. Нийслэлд Монгол гуравдугаар сургууль, есдүгээр сургууль, 73, 14, 33, 53, 85, 62, 65, 107, 109 “Амгалан цогцолбор”, “Голомт цогцолбор” зэрэг сургуулиуд гурван ээлжээр хичээллэх юм байна. Харин удахгүй өргөтгөл нь ашиглалтанд орох 92 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3 dahi eelj n tegeed heden stagt ehleh uu? huuhduudiig tamlachih yum
2012-09-02