УИХ-ын дарга 84 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

img

УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн тэргүүний 84 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо. Тэрбээр Монголын анхны цахим сургууль гэдгээр нь онцолж тус сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 763 сургуульд 506.8 мянган хүүхэд сурч хүмүүжинэ. Үүнээс 49.4 мянган бяцхан иргэн шинээр элсэн суралцаж байна. Боловсролын салбарт улсын төсвийн нийт зардлын 20 хувийг зарцуулж байгаа. Энэ бол чамлахааргүй хөрөнгө оруулалт юм. Танай сургуулийн хамт олон Нийслэлийн тэргүүний сургууль болж, цахим хөтөлбөр хэрэгжүүлж сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний сурах арга барил, сургалтын чанарыг сайжруулахад амжилт гаргасныг энд дурдахад таатай байна” гэв. Улсын Их Хурал бүх шатны боловсролын тогтолцоог хөгжлүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, чанар, үр өгөөжийг нь дээшлүүхэд анхаарч  Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан баталж хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал, 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх, багш нарт үр дүнгийн урамшуулал олгохыг хуулиар баталгаажуулсан гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Хичээлийн нээлтийн үеэр тус сургуулийн авьяаслаг хүүхдүүд дуулж, бүжиглэж, морин хуурийн аялгуугаар УИХ-ын дарга болон зочид, эцэг эхчүүддээ бэлэг барив.  Нээлтийн дараа УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Ундармаа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, нийслэлийн боловсролын газрын албаны хүмүүс тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Нийслэлийн тэргүүний 84 дүгээр сургуулийн хувьд өнөө жил  бага ангийн 35, дунд ангийн 27, ахлах ангийн 7 бүлэгтэй, нийт 330-аад сурагч, 160 гаруй багш ажилчидтайгаар хичээлийн шинэ жилээ эхэлж байгаа аж. Монголын анхны цахим сургууль гэдгээрээ цахим хичээлийн сантай, хичээлд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг интернэт сайтуудаас татаж авдаг, багш, сурагч, эцэх эхчүүд онлайнаар холбогдож мэдээлэл солилцох боломжтой байдаг гэсэн мэдээллийг тус сургуулийн захирал С.Марта өгч байв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Barhuu:
Z.Enhbold: Computer gej iim yum baidag yum uu?
2012-11-07
qwerty:
harin 100 yamaand 60 uhna gegcheer 330 huuhded 160 bagshaar yaadin bol gej bodloo 3300 bailgui
2012-09-04
asdasd:
za 330 arai ch bish bhaa :))
2012-09-01