
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар нийслэлийн 53 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож зөөврийн компьютер гардууллаа. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 2008 онд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагчдад компьютер олгох эхлэлийг тавьсан. Энэ хөтөлбөр өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн 23 сургуулийн 5 болон 8 дугаар ангийн сурагчид зөөврийн компьютертэй болсноор үргэлжиллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ