Меган Фокс жирэмснээ нуух гэж хичээж байна

img

"Трансформерс", "Женниферийн цогцос" зэрэг киноны жүжигчин Меган Фокс энэ жилийн эхээр өгсөн ярилцлагадаа "Хүүхэдтэй болохдоо баяртай байх болно, гэхдээ төлөвлөсөн зүйл байхгүй. Болох ёстой зүйл болох ёстой үедээ л болог" хэмээж байсан. Албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Меган усны хувцастай, гэдэс нь цүдгэр зургаараа бие давхар болсноо мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өдгөө долоон сар орчимтой жирэмсэн жүжигчин түүнийгээ нуух гэж их л хичээж байх шиг. Халамжтай нөхөртэйгөө үдийн зоог бариад явж байхдаа тэрээр нилээд санаа зовсон байдалтай барьж явсан зүйлээрээ гэдсээ халхлах гэж хичээж байв.  Гэхдээ л түүнийг урьдын адил үзэсгэлэнтэй хэвээр байгааг бид харж байна. Фокс аравдугаар сарын үеэр төрөх бөгөөд энэ нь түүний анхны төрөлт юм.  

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ