
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Онцгой албан татварыг сэргээн, тендер шалгаруулалтын явцыг түргэтгэхээр шийдвэрлэлээ.
Мөн түр эзгүй байгаа сайдын хариуцсан асуудлыг Засгийн газрын хуралдаан болон УИХ, Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэх хуваарь, Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай хэлэлцэн баталлаа.
Гаднаас оруулж ирэх дизель түлшний тонн тутамд 109 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төсөвт 30 орчим тэрбум төгрөг орох боломж бүрдэж байна. Татвар авах болсноор аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр буурч, таван хувийн ашигтай ажиллана. Хамгийн гол нь дотоодын жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй
. Харин ч цаашид хилийн үнэ нэмэгдэх тохиолдолд дотооддоо үнэ нэмэлгүй зохицуулж байх боломжийг Засгийн газар бүрдүүлж ажиллахаар боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ