
“Гурван охин” хамтлагийн ахлагч, дуучин Д.Солонго саяхныг хүртэл хайр дурлалын асуудлаас хол хөндий амьдарч буй тухайгаа нуудаггүй байлаа. Сохор болзоо, бүтэлгүй дурлалаас болгоомжилж, хэтэрхий хашир зан гаргадаг гэж хамтлагийнхаа хоёр гишүүнд шүүмжлүүлсэн ч удаа бий. Гэвч нэлээд хэдэн жилийн өмнө “Никитон” хамтлагийн дуучин Бачкатай дотносч, мотоцикль дээр нь сундалдан хотын гудамжаар салхи татуулан давхиж явсан түүнд нууцхан хайрын түүх байсан нь мэдээж биз. Юутай ч, байсхийгээд л олны танил бизнесмэнүүдтэй нэр холбогдож орхидог дуучин бүсгүй одоо хайр дүүрэн гэрэлтэж явдаг болсон гэнэ. Тэрбээр энэ тухайгаа найз нөхөддөө шивнэж “Би одоо л жинхэнэ хайраа олж байх шиг байна. Магадгүй, ухаан жолоогүй дурлаж орхиод сахилгагүйтэж мэдэх юм. Эсвэл амьдрал зохиож, үр хүүхдийн тухай төлөвлөж суух ч юм билүү” хэмээн хөгжилджээ. Найз залуутайгаа хамт кино үзэж, гадуур зугаалсан шигээ уйдах завгүй байгаа Соло ийн ганц бие амьдралдаа тун удахгүй цэг тавих бололтой.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ