Б.Ангирмаагийн охид, Б.Наранзуны хөвгүүд өрсөлдсөөр...

img

Ая зохиогч, дуучин Б.Ангирмаа “Киви” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд гурван өнгө нэмээд их л амжилттай явааг харсан Б.Наранзун ч яаж зүгээр байхав. Эрчүүдийн харааг булаасан царайлаг гурван бүсгүйтэй нь эн зэрэгцэх хээнцэр залуусыг эрээд сүйд болсон гэдэг. Тиймдээ ч, “төмөр хатагтай”-тай цуг эрэлд гарснаар хангүг стильтэй залуусаас бүрдсэн “Банана” гэх хамтлаг байгуулсан түүхтэй. Гэвч энэ нэр нь “Киви”-гийн ард орчихсон юм шиг санагдаад болохгүй байхаар нь “Hot Spot” болгон өөрчилсөн юм байх. Улмаар охид залуусын анхаарлыг татсан хоёр хамтлагтаа “Чамайг би хайраар дутаал уу” дуугаа өгч, бүр сонирхолтой клип хүртэл хийлгэсэн аж. Харин түүнээс хойш найрсаг продюссерүүдийн ааш өөрчлөгдөж, мөнөөх хамтлагууд нь хүчтэй өрсөлдөгчид болж хувирчээ. “Киви” хамтлаг өдгөө шинэ цомог гаргахаар төлөвлөсөн төдийгүй ахлагч Ука нь “I аm in Love” бие даасан цомгийнхоо баярыг өнгөрсөн хавар хийгээд авсан. Энэ үеэр дуучин бүсгүй тун удахгүй хамтлагийнхаа уран бүтээлээр фэнүүдтэйгээ дахин уулзана гэдгээ амласан бол, “Hot Spot” хамтлаг шинэ цомгоо хэвлүүлсэн гэнэ.  “Retrо поп” нэртэй арван дуутай тэдний анхны цомог олонд хүрчээ. Өөрсдийгөө царайлаг, бас халуухан гэж сурталчилсан залуус “Ариунаа”, “Эрчүүд” зэрэг дуугаа хэдийнэ сонсогчдын хүртээл болгосон юм.

Р.Есүй  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ