Лондон-2012: Б.Жавзмаа шилдэг наймд шалгарав

img

Байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй 19 тамирчнаас манай ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байрт шалгараад байлаа. Хасагдах шатны халз тулаан өнөөдөр орон нутгийн 11:30 цагаас (Улаанбаатарын цагаар 18:30) эхэлж Жавзмаа 522 онож IX байраар шалгарсан Тайландын Васана Хутависаптай өрсөлдөв. Манай 37 настай туршлагатай харваач энэ удаа өрсөлдөгчөө таван үед 4:6-гаар ялж шөвгийн наймд шалгаран үлдээд байна. Халз харвааны үе бүрийн ялалтыг 2, тэнцээг 1 оноогоор үнэлдэг билээ. (9, 10, 7) 26:25 (9, 9, 7) (10, 7, 9) 26:26 (8, 10, 8 ) (9, 9, 3) 21:22 (7, 7, 8 ) (8, 7, 10) 25:25 (8, 7, 10) (9, 6, 5) 20:26 (10, 9, 7) 28 настай Б.Оюун-Эрдэнэ маань 549 онож VI байр эзэлсэн Их Британийн 51 настай Шэрон Веннардтай учраа таарч дөрвөн үед 2:6-гаар дийлдлээ. (9, 6, 8 ) 23:27 (8, 9, 10) (7, 6, 10) 23:25 (10, 8, 7) (8, 9, 7) 24:20 (6, 7, 7) (9, 7, 7) 23:24 (8, 9, 7) Шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөөх харваа маргааш орон нутгийн 10:00 цагаас (Улаанбаатарын 17:00) эхэлнэ. Манай Б.Жавзмаа урьдчилсан шатнаас тэргүүлэн шалгарсан дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Гао Фаншиатай халз өрсөлдөх юм. Лондон хотоос "Шууд" телевиз, www.shuud.mn-ий тусгай сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baatar:
Bayar hurgie.amjilt...chi chadna shuu duu mini
2012-09-03
AMJILT!
2012-09-01