
Онц хэрцгий хэрэг үйлдсэн нь хоёр шатны шүүхээр нотлогдож цаазын ял сонсч байсан Хөвсгөл аймгийн харьяат 28 настай Н.Мөнх-Оргилын анхан шатны шүүх хурал өмгөөлөгч нь хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн үндэслэлээр ирэх арваннэгдүгээр сарын8-ны өдрийг хүртэл хойшиллоо. Тэрбээр Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг үйлдсэн нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонсcон боловч хяналтын шатнаас хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Түүнчлэн түүнийг бага насны хүүхэд онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээс нь гадна насанд хүрээгүй гурван охин хүчирхийлсэн хэрэгт ч шүүх юм. Энэ удаагийн шүүх хуралд шүүгдэгчид өмгөөлөгч Г.Халзан эрх зүйн туслалцаа үзүүлэх байсан аж.
Гэвч шүүх хурлын үеэр өнөөдөр өмгөөлөгч Г.Халзан “Хавтаст хэргээ саяхан авсан, бүрэн танилцаж амжаагүй тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг шүүгчид уламжилсан байна. Эл хүсэлтийг шүүгчид харгалзан үзээд шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ