
Есдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Чингис хаан 2012" жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Хүн төрөлхтний их цэнгэл-зуны олимпийн ХХХ наадам өндөрлөсний дараах хамгийн эхний тэмцээн гэдгээрээ уг тэмцээний онцлог их билээ. Одоогоор "Чингис хаан 2012" жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд одоогоор ОХУ, Кыргызстан, Чех, Словен, Унгар, Гүрж, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Бразил, Грек, Малайз, Хонконг, Монгол зэрэг 15 орны бөхчүүд хүч сорихоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.
М.Хатанбүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ