
Байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй 19 тамирчнаас манай ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байрт шалгараад байлаа. Хасагдах шатны халз тулаан өчигдөр болж Жавзмаа Тайландын Васана Хутависапыг таван үед 4:6-гаар ялж шөвгийн наймд шалгаран үлдсэн. Харин Оюун-Эрдэнэ Британийн харваачид 2:6-гаар дийлдэн тэмцээнээ өндөрлөв.
Шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөөх харваа өнөөдөр орон нутгийн 10:00 цагаас (Улаанбаатарын 17:00) эхэлнэ. Манай Б.Жавзмаа урьдчилсан шатнаас тэргүүлэн шалгарсан дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Гао Фаншиатай халз өрсөлдөх юм.
Лондон хотоос "Шууд" телевиз, www.shuud.mn-ий тусгай сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ