Жонатан Эдлтон, С.Баярцогт нар гэрээ байгуулна
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жонатан Эдлтон, Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт нар маргааш 09:30 цагт гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Тус гэрээ нь Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээнд 6,2 сая ам.долларыг нэмж зарцуулах тухай гэрээ юм. Арга хэмжээ Төрийн ордоны нэг давхарын ёслолын танхимд болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ