Сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын газарт ажиллав

img

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын газарт ажиллалаа. Агентлагийн удирдлагууд сайдад өөрсдийн бүтэц үйл ажиллагааны талаар танилцуулж, Ашигт малмалтын тухай хуулиас эхлээд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа, кадастрын автоматжуулсан  системийг цаашид хөгжүүлэн ажиллах зэрэг тулгамдаж буй асуудлаа сайдад ярьсан. Сайд Д.Ганхуяг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд яамтайгаа байнгын холбоо харилцаа уялдаатай ажиллахыг онцлоод хэд хэдэн зүйлийг ажил хэрэг болгохыг чиглэл болгов. Тухайлбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамжуулан худалдаж байгаад сайтар судалгаа хийх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Мөн гадаадын улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг судалж, бодит үр дүнг танилцуулахыг тус газрын дарга Г.Алтансүхэд үүрэг болголоо. Түүнчлэн Багануур, Шивээ-Овоогийн уурхайдын газарт өөр компани үйл ажиллагаа явуулж байгааг зогсоон стратегийн ордын мэдэлд авах нь зүйтэй гэв. Тэрээр, нүүрс шингэрүүлэх технологи, гүн боловсруулалтын чиглэлээр анхаарч нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар илүүтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баяр:
Шинээр томилогдсон Уул уурхайн сайдад ажлын амжилт хүсье...Сайд та анхныхаа хөдөө орон нутагт хийх томилолтоо шарын голын алтны уурхайнуудаас эхлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.Харин таньд анхааруулахад урьД нь тэнД очиж үзээгүй бол сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай...МАН-ын ивээлД байДаг КомпаниуД хуулийг уланДаа гишгэж байгал орчныг Дэлхийн ДээД хэмжээнД хэрхэн сүйтгэж байгааг та харах учраас хэвлэл мэДээллийн сайн багтай очоорой....
2012-09-03
zew shuu said aa baga-nuur shiwee-owoo 2 n gazriig ene 2 t awj eg hedhen hun bayjah uu niit mongoljuud dulaan baih uu hurdan awj eg Hurelsuh 1raa shiwee owoogiin gazriig awjaad uurhaid n sariin heden myngan dollaroor tureeseldeg gene hutcaj bgaa shuu ulsiin medliin gazar bulaaj awjaad ulsad n tureeseldeg UHNA gej baih uu
2012-09-03