
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан чулуут, Шал хэмээх газар өнгөрсөн долоо хоногт дэгдсэн хүчтэй салхины улмаас 2008 онд ашиглалтад орсон 35 кв-ын 16 ширхэг төмөр бетонон багана унажээ.
Үүний улмаас Ховд аймгийн Зэрэг, Дарви сумууд болон тус 35 кв-ын шугамнаас хүчдэл авч байсан Говь-Алтай аймгийн сумуудын цахилгаан тасарсан байна.
Хохирлыг тодорхойлохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон холбогдох албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллан, хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Зэрэг сумын Бургасан багийн Цагаанчулуут, Шал хэмээх газар өндөр хүчдэлийн 16 багана хугарч, зургаан баганад цууралт үүсч, нийт 22 ширхэг тулгуур багана дахин ашиглах боломжгүй болсон байна.
Гэмтлийг засварлахаар ББЭХС ТӨК, Ховд ЦТС ХХК-ийн инженер техникийн ажилтнууд ажиллаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ