Д.Тэрбишдагва Cтандартчилал, хэмжилзүйн газарт ажиллав

img

Монгол улсын  Шадар сайд Д.Тэрбишдагва  09-р сарын 1-ний Бямба гарагт Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, цаашид стандартчилал, хэмжилзүйн салбарын ажлыг сайжруулахад анхаарч ажиллах чиглэл, зарчмын асуудлаар санал солилцов. Тэрээр Стандартын мэдээлэл лавлагааны төв, Сорьцын алба, Уртын , Цахилгааны, Массын хэмжлийн улсын эталон лабораториудаар орж, олон улсын болон үндэсний стандартыг олон нийтэд түгээх, мэдээлэх, хэмжлийн нэгж дамжуулах, нарийвчлалыг дээшлүүлэх, үнэт металлын сорьцын баталгаажуулалтын  үйл ажиллагаатай танилцав. Шадар сайд Д.Тэрбишдагва стандартчилал, хэмжилзүйн ажилтнуудад хандаж хэлэхдээ: "Өнөөдөр би та бүхэнд үүрэг даалгавар өгөхөөсөө илүү та бүгдийн саналыг сонсьё гэж ирсэн. Монголд стандартыг бүх нийтээрээ хэрэгжүүлэх юм бол өнөөдөр бидэнд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа үүрэг хариуцлага, дэг журмыг бий болгоно. Тиймээс  стандартаа хэрэгжүүлдэг болгохын тулд би өөрийнхөө ажиллах цагаас  тодорхой цаг гаргаж  ажиллана.Та бүгдэд хатуу  шаардлага тавьж шахаж ажиллана, бас төсөв,  хөрөнгө оруулалт, ажлын орчин, олон улсын  байгууллагатай хамтрах асуудал дээр ч дэмжих болно". Азийн Монголд Евронормыг хэрэгжүүлэх эхний алхам хийгдэж байгааг сайшаагаад, цаашид энэ ажлыг эрчимжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хийх ажлаа хариуцах эзэн, тодорхой цаг хугацаатай төлөвлөж хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gobialtain SHZG2iin darga gej darga erchuudiin boovond hemjilt hiij standartiig ni togtooj ooriin hemjeemd taarsanaa ashgildag heg bagsh huuhen baina daa ho
2012-09-03