
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй гол хуулийн төслийн нэг нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 13.30 цагаас Төрийн ордны “А” танхимд болох юм байна. Ажлын хэсэгт хуулийн төсөл санаачлагчид болон МАН-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн гишүүдийн төлөөлөл багтах ажээ.
Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас Төрийн ордны “Б” танхимд болох юм байна.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ