30 мянган ном үерийн аюулд өртөх шахжээ

img

Хятадын баруун өмнө зүгийн Чунцин хотын Бачуан голын усны түвшин бямба гаригт нэмэгдсэнээс болж бага сургуулийн 30 мянган ном аюулд өртөөд байсныг багш, цэргийн албан хаагчид нүүлгэн шилжүүлжээ. Хүчтэй борооны улмаас үүссэн үерийн усны түвшин богино хугацаанд дөрвөн метрт хүрч, нам дор байрладаг хотын тэргүүний туршилтын бага сургуулийг живүүлсэн байна. Сургуулийн нийт 4500 сурагчдын ашигладаг 30 мянга гаруй номыг хадгалдаг анги усанд автаж байгааг хараад сургуулийн багш нар яаралтай номнуудыг гаргажээ. Аюулыг мэдээд цагдаа, цэргүүд хүч нэмсэн байна. Ажилчид бүх номыг аюулгүй шилжүүлж чадсанаар шинэ улирлын нээлтийг ч мөн давхар аюулгүй болгож чаджээ.       Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ