Баянзүрх хайрханы хишиг барилдаанд Ду.Батбаяр түрүүллээ

img

Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Баянзүрх хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд у.а Д.Ганхуяг, у.г И.Доржсамбуу, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, М.Батжаргал нарын тэргүүтэй 256 бөх зодоглосон.

Барилдааны нэгийн даваанд улсын цолтнууд бүгд учраа бөхөө давсан бол хоёрын даваанд өнөөдрийн барилдааны зүүний магнай улсын арслан Д.Ганхуяг, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, улсын начин Н.Бүрэнбаатар нар  өвдөг шороодлоо. Хоёрын давааны завсарлагаанаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос  Дөрвөн уулын хишиг барилдааны байнгын ивээн тэтгэгч болох Баянзүрх хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “Бридж” групп, Богдхан хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “АПУ” ХК, Сонгино хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “Монос” групп, Чингэлтэй хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “Говь гео” ХХК-ний хамт олонд тус тус хүндэтгэл үзүүллээ.

Энэ барилдаан үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Барилдааны гурвын даваанд улсын харцага М.Батжаргал, улсын начин Ж.Оргил, П.Ганхүү, Б.Бадам-Очир, Б.Баянжаргал нарын начингууд өвдөг шороодсон бол дөрвийн давааны оноолтоор барууны магнай улсын гарьд И.Доржсамбуу аймгийн начин Н.Батсуурьтай таарч тахим буулгалаа. Аймгийн начин Н.Батсуурь гурвын даваанд өчигдөрийн Архангай аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхчүүдийн түрүү бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдавгыг хаясан юм. Дөрвийн оноолтоор мөн улсын харцага......................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ